“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ

2022-06-20 14:063925

Засгийн газраас санаачилж, УИХ баталсан Төрийн хэмнэлтийн хуулиар төрийн өмчит компаниудыг орлогч даргатай ажиллахыг хориглосон. Мөн төрийн өмчит комапниудын одоо байгаа дэд, тэргүүн дэд захирал зөвлөхүүдийг чөлөөлөхдөө албан тушаалын нэрийг өөрчилж, орон тоо хадгалахыг хатуу хориглосон.

 Үүний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнгөрсөн долоо хоногийн шуурхайгаараа орлогч нараа ажлаас нь чөлөөлж, заримыг нь тушаал бууруулжээ. Тодруулбал, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхийг Ерөнхий инженер, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяаг Тамгын даргаар томилсон байна.

Ингэснээр төрийн хэмнэлтийн хуулийн 5.4-т “Энэ хуульд заасныг зөрчсөн. Тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно” гэж заасан. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн орлогч нараа өөр албан тушаалд сэлгэн томилсон уг үйлдэл нь дээрх заалтыг зөрчөөд байна.

Харин одоогоор Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх, Ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат нарыг ямар албан тушаалд авч үлдэх нь тодорхойгүй байгааг холбогдох эх сурвалж мэдэгдлээ.

 

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц