А.ТҮВШИНЖАРГАЛЫН ШУУРХАЙГААС ОНЦЛОВ

2022-06-13 16:06449

Төрийн албаны ажлыг түмэнд хүргэхээр тохируулан тавьсан Долоо хоногийн шуурхайгаас ETIMES.MN онцлов. Энэ удаагийн шуурхайг Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинжаргал удирдаж, Тамгын Газрын дарга Д.Соёлчхүү байлцав.  

Засаг дарга С.Батжаргал, орлогч М.Түмэнжаргал нар томилолтоор яваа аж.

 285462891_5178594308855371_1398093186438789366_n (1)

ТАГНУУЛЫН ДАРГЫГ ШИНЭЭР ТАНИЛЦУУЛАВ

286498960_554889309427446_8052942184994365290_n

Орхон аймгийн Тагнуулын газрын дарга солигджээ. Шинэ удирдлагаар томилогдсон Д.Энхтүвшин нь 2009 онд Үндэсний Тагнуулын академийг төгсөж, Архангай, Төв, Дорнод аймгуудад ажиллаж байсан бол хуучин дарга н.Очирбат нь ТЕГ-т шилжин ажиллахаар болсон аж.

ХОРТОН ШАВЖААС МОДДОО АВАРЪЯ, ТӨСӨВ ХЭРЭГТЭЙ БАЙНА ГЭВ

285440327_435690641696656_4344812376475254680_n

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар улс орон даяар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд Орхон аймаг 20 сая мод тарихаар ам гарч,энэ жил 11 байршилд 19 мянга гаруй мод тарьсан. Аймаг бүрд боловсон хүчний дутагдал, мөн арчилж хамгаалах асуудал хөндөгдөж байна. Үүний нэг жишээ нь Хортон шавж юм. Учир нь өмнөх тарьсан моддоо хөнөөлт шавжаас аврах нэн шаардлага тулгарсныг холбогдох албан тушаалтан мэдэгдлээ. Тодруулбал, Орхон аймаг 18500 гаруй га талбайд хортон шавжийн судалгаа хийсэн. Үүний 14350 орчим га талбай дахь Шинэс мод хортон шавжид өртөөд буй аж. Иймээс яаралтай устгах арга хэмжээ авах хэрэгтэйг Ойн ангийн дарга Б.Энхбазар хэллээ. Шаардлагатай төсөвт өртөг нь 30 сая төгрөг гэв.

ЭЕШ ТҮҮХ, АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛЭЭР ЭХЭЛНЭ

285306640_355627856500235_3462134496409992315_n (1)

     Орхон аймгийн хэмжээнд ЭЕШ-д 1188 төгсөгч бүртгүүлсэн. Үүний 165 нь өнгөрсөн жилийн төгсөгч. Энэ жилийн ЭЕШ зургаадугаар сарын 23-ны өдөр Түүх, Англи хэлний хичээлээр эхлэх юм. Харин 24-ний өдөр Хими, Газар зүй, Нийгэм судлал,  25-нд Биологи, Математик, 26-ны өдөр Физик, Орос хэл, Монгол хэл гэсэн хичээлүүдээр явагдах юм. Нэгдсэн байдлаар 4 дүгээр сургуулийн анги, танхимд хяналтын дор зохион байгуулахыг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас мэдэгдэв.

Сэтгүүлч. Б.АРИУНБОЛОР


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц