ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 2022 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ.

2022-06-06 06:061811

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу төсөл хүлээн авах үйл ажиллагааг орон даяар нэгэн зэрэг эхлүүллээ.

 Журмын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хуулийн дагуу ангилж, ангилал тус бүрт зээлийн багцыг хуваарилан олгох бөгөөд, орон нутгаас шалгарсан бичил ангилалд хамаарах аж ахуйн нэгжүүдийн  зээлийг банкаар дамжуулахгүй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд санхүүжүүлэхээр, олгох зээлийн хэмжээг төсөл ирүүлэгчийн борлуулалтын орлоготой  уялдуулснаараа онцлогтой болно

          Иймд сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүссэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулинд заасны дагуу аль ангилалд хамаарч байгаа тухай тодорхойлуулах шаардлагатай юм.

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Эхлэх:   2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 08:30 цаг

Дуусах: 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17:30 цаг

Хөдөө, орон нутагт: 

Аймгуудын “Хүнс, хөдөө аж ахуйн газар”- аас лавлана уу.

Веб сайт: www.smefund.gov.mn

                                                                                            ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ: 

- Зээлийн хугацаа:  5 жил

- Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа:  12 сар хүртэл 

- Зээлийн хүү: Сангаас шууд олгох зээлийн хүү 3%

- Зээл олгох салбар, чиглэл: 

  1. Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах
  2. Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, боловсруулах
  3. Хүнсний ногоо агуулах
  4. Эрчимжсэн мал аж ахуй
  5. Гахай, тахиа, зөгийний аж ахуй
  6. Хүлэмж, мод, жимсний модны үрсэлгээ
  7. Модон шахмал хавтангийн үйлдвэр
  8. Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  9. Ахуйн үйлчилгээ

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц