Мэргэжлийн баяраараа мод тарив

2020-10-10 18:1049

         Эрдэнэт үйлдвэрийнхэн энэ онд байгаль орчныг дүйцүүлэн нөхөн сэргээх  ажлын хүрээнд Баян-Өндөр уулын Хүрэнбулагийн ам, “Ногоон төгөл” цэцэрлэгт хүрээлэн, “Сархиа” цанын баазад 3600 гаруй мод тарин, арчилж ургуулж байна. Хүний нөөцийн ажилтнууд мэргэжлийн баяраа угтан өнөөдөр мод тарив.  Намрын мод тариалалтын ажил 9-р сарын 25-наас өнөөдрийг хүртэл үргэлжилсэн юм. Байгаль орчин,  ногоон хөгжлийн хэлтсийн Ногоон хөгжил, нөхөн сэргээлтийн албаны дарга Б.Пүрэвсүрэн, “Манайхан мод тарьж арчлах ажилд их идэвхтэй оролцдог. Энэ жилийн хавар, намрын мод тарилтад Дулааны цахилгаан станц, Геологи хайгуулын экспедици, Засвар угсралтын цех, Ил уурхай, Авто тээврийн цех, Тээвэр ложистикийн төв, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Механикийн, Үйлдвэрлэлийн, ХАБЭА-н хэлтсийн ажилтнууд мод тариалалтад амжилттай оролцлоо. Манайд аливаа баярт үйл явдлыг тохиолдуулан  мод тарьж ургуулдаг  сайн жишиг тогтож байгаа нь бахархалтай байна” гэв.        

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс нь жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөө гарган, Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулан ажиллаж байна. Үйлдвэрийн газрын цех нэгжүүд, дүйцүүлэн нөхөн сэргээх ажлыг Булган аймгийн Хангал сум, “Сэлэнгэ” амралтын баазад хийдэг байсан бол 2019 оноос орон нутагтаа, бүс нутгийн хэмжээнд байгаль орчны өмнө хүлээн, хариуцлагаа хэрэгжүүлж эхэлжээ.  


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц