2022-2023 онд хэрэгжих “Жишиг баг”, “Жишиг эко баг“ төслийн ажлын хэсэг уулзлаа

2022-03-23 13:031175
 
Орхон аймагт “Жишиг баг”, “Жишиг эко баг,“ “Смарт эзэд”, “Үйлдвэрлэгч баг” төслийг 2022-2023 онд хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг энэ оны улсын төсөвт суулгасан. Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаар ахлуулсан  ажлын хэсэг өнөөдөр анхны уулзалтаа хийж, төслийн талаар санал солилцжээ.
 
 “Жишиг эко баг”, “Жишиг баг”  төслөөр  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, ажлын байраар хангах бол  “Смарт эзэд” хөтөлбөр,  “Үйлдвэрлэгч баг” төсөл нь бизнес эрхлэгчдийг дэмжих юм. Төслийн нийт өртөг 4.6 тэрбум төгрөг байх бөгөөд үр дүнд нь Орхон аймагт 1000 иргэн ажлын байртай болж өрхийн орлого нэмэгдэх,  бүтээгдэхүүн үйлчилгээ кластераар хөгжих зэрэг олон талын үр дүн гарна гэх мэдээллийг төслийн багийнхан өглөө.   
 

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц