БНХАУ энэ удаагийн өвлийн олимпод хамгийн өндөр амжилтаа үзүүлжээ

2022-02-16 03:02164

БНХАУ-ын баг тамирчид “Бээжин 2022” өвлийн олимпоос зургаан алтан медаль хүртээд байгаа нь түүхэндээ хамгийн өндөр амжилт нь болсон байна.

Мягмар гарагт зохион байгуулагдсан сноубордын харайлтын тэмцээнд БНХАУ-ын тамирчин Су Имин 182.5 оноогоор алтан медаль хүртсэнээр ийнхүү зургаан алтан медальтай болжээ.

Одоогийн байдлаар БНХАУ-ын баг 6 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль аваад байна.

БНХАУ-ын баг тамирчид 2010 оны Ванкуверын өвлийн олимпоос 5 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж байсан нь тус улсын хувьд хамгийн өндөр амжилт байжээ.  


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц