“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна

2021-12-08 13:123250

“Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр орлогч Т.Батмөнх нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусадтай үгсэн тохиролцон, “Эрдэнэт” үйлдвэрийн эзэмшлийн 140 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа 2012 онд орж ирсэн “Лексус-570” автомашиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан гэх мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарав. 

Уг асуудлаар түүнийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” автомашиныг 16 саяар акталж, хувьдаа завшжээ. Түүнчлэн нэгдүгээр орлогч Т.Батмөнх нь ганцхан “Лексус-570” автомашиныг акталж, хямд үнээр аваагүй бөгөөд тоёота “Нiace” загварын автомашиныг мөн л хэт доогуур үнээр акталж, худалдсан авсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа аж. 

Мэдээллийн эх сурвалж: http://isee.mn/


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц