Аймгийн ИТХ-ын Ээлжит бус IV хуралдаан хуралдаж байна

2021-11-24 14:11380

Иргэн, ААНБ-ын үл хөдлөх хөрөнгийн жилийн албан татварын хувь хэмжээг 0.6 хувиар тогтоов

 Аймгийн ИТХ-ын Ээлжит бус IV хуралдаан хуралдаж байна. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөгөөр 4 асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хувь хэмжээ тогтоох тухай,

  • Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг 2017-2021 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийн тухай
  • Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлсэн аймгийн дэд хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийн тухай  тус тус хэлэлцэн дүгнэнэ.
  • Мөн тогтоол хүчингүй болгосонд тооцох тухай гэсэн дарааллаар хуралдана.

Үүнээс Тодруулбал үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хувь хэмжээ тогтоох тухай хэлэлцэхдээ...

  1.    Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байгаагаас бусад уул уурхайн салбарын олборлолт, баяжуулалтын үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн бүх үл хөдлөх хөрөнгийн жилийн албан татварын хувь хэмжээг 2 хувиар,
  2. шатахуун түгээх станц, банк, уур, ус, эрчим хүчний компаниудын бүх үл хөдлөх хөрөнгийн жилийн албан татварын хувь хэмжээг 1 хувиар
  3. бусад иргэн, аж ахуй нэгж, байгууллагын үл хөдлөх хөрөнгийн жилийн албан татварын хувь хэмжээг 0.6 хувиар тогтоож, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталаа.   

Уг захиргааны хэм хэмжээний актыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, хянуулан улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр Орхон аймагт мөрдөгдөх аж.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц