Бүлэг хулгайг Богд Зонхова илчиллээ гэв үү?

2021-11-23 13:111999

Анх 5 тэрбумаар төсөвлөгдсөн 32 тэрбум болж төсөвт суусан. Хэн 27 тэрбумыг төсөвт нэмж суулгасныг мэдэхгүй. Бүр Сангийн сайд ч мэдэхгүй шүү...

Засгийн газраас энэ төсөлд мөнгө зарцуулаагүй. Гэвч аль хэдийн баригаад эхэлчихсэн ХЭН барьсныг мэдэхгүй. Бүр Соёлын сайд нь мэдэхгүй шүү гэв.

Энэ мөнгийг өөр зүйлд зарцуулах ёстой гэнэ ээ . Өөрсдөөс нь өөр хэн төсөвт 32 тэрбумыг суулгачихав
Бүр Ерөнхийлөгч нь мэдэн будилж байдаг шүү.

Нууц юм гэж байдаггүй юм аа. Бүлэг хулгайч та нарын бүх зүйл ил болно. Баталсан төсөв, барьсан цогцолборын суурь чинь байхад та нар нар хаашаа бултана гэж? Үг бол нотолгоо биш. Үйлдэл жинхэнэ нотолгоо болно. Тэр цагт бүлэг хулгай дээрээс нь нэмээд бүх нийтийг хууран мэхлэх.

Энэ бусармаг хулгайд оролцсон хэнийг ч өршөөх ёсгүй. Илэрсэн нь Богд зонхова болохоос төсөвт суулгасан цогцолбор бүрийн ард ийм луйвар яваа гэдэгтэй маргах хэрэггүй.
Төсөвт хяналт тавих ёстой. Үндэсний аудитын газар тэргүүтэй төрийн байгууллагууд, хууль хяналтын байгууллагууд татвар төлөгчдийн мөнгийг сар бүр авч байгаагийнхаа төлөө үндсэн ажлаа хийнэ үү?


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц