ЦГ:Хүүхэд оролцсон зөрчлийн шинжтэй бичлэг, дүрсийг цахим орчинд түгээхгүй байхыг хүслээ

2021-10-08 10:10690

 Хүүхэд холбогдсон зөрчлийн хэрэг өмнөх оноос 83.3% өсчээ

Өсвөр насны хүүхдүүд гудамж талбайд зодолдох, бусдын биед  гэмтэл учруулах хэрэг зөрчил бүртгэгдсээр байна. Тухайлбал Орхон аймгийн өсвөр насны хүүхдүүд 2 тал болж зодолдсон бичлэг цахим орчинд тавигдсан нь эцэг эхчүүдийн сэтгэлийг чилээх болсон.Тодруулбал  Сархиа уулын энгэрт, мөн 6-р бичил хорооллын дунд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид зодолдсон нь цагдаагийн байгууллагат шалгагдаж байна.

 Орхон аймагт он гарснаас хойш нийт гэмт хэрэг 17.1 хувиар буурсан чхүүхэд холбогдсон зөрчлийн хэрэг 11 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 80 гаруй хувиар  өссөн үзүүлэлт юм. Энэ нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг сануулж буй хэлбэр юм. 

Иймд Орхон аймгийн цагдаагийн газраас олон нийтэд хандан өсөр насны хүүхдүүдийн үл ялих шалтгаан нөхцлаас хамааралтай гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээ мэдээлэл, мөн дүрс бичлэгийг цахим орчинд дэвэргэж, түгээхгүй байхыг хүслээ

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц