Орхон аймаг: Коронавирусээр өвчилсөн нийт иргэдийн 30 орчим хувийг хүүхэд эзэлж байна

2021-10-06 10:10452

Орхон аймагт сүүлийн 24 цагт 84 тохиолдол шинээр батлагдлаа. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 8944 болж байна. Насбаралт нэмж бүртгэгдээгүй. БОЭТ болон хувийн эмнэлэгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 39 /5.9%/ жирэмсэн , 100/15.2%/ хүүхэд ,558 /84.8%/ том хүн эзэлж байна. 

   2021 оны 10-р сарын 01-ны өдрийн байдлаар Орхон аймагт коронавируст халдвараар өвчилсөн 0-17 насны 2430 хүүхэд байгаа нь нийт 8815 тохиолдлын (28.4%)-ийг эзэлж, өмнөх долоо хоногт (28.1%)-тэй харьцуулахад өссөн байна. Улсын дунджаас 8.3%-иар их байна. Коронавируст халдвар авсан хүүхдүүдийн насны бүлгээр 0-4 насны хүүхэд 31.9%, 5-9 насны хүүхэд 34.5%, 10-14 насны хүүхэд 25.2%, 15-17 насны хүүхэд 8.06%-ийг тус тус эзэлж байна.

Нийт нас барсан 33 тохиолдлын 24(77.4%) нь 60 ба түүнээс дээш насныхан. Нам барагсдын 54.8% нь архаг суурь өвчтэй хүмүүс байсан ба архаг суурь өвчний дотор сахарын өвчин хамгийн өндөр буюу 52,9%, зүрх судасны эмгэгтэй 29.4% эзэлж байна.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц