Б.Идэрсайхан: "Дуртай аавын хүү дэлхийд барилдаж, финалддаггүй юм аа"...

2021-10-06 09:101440
 

          Орхон аймгийн БТС-ын "Ирээдүйн одод" спортын дунд сургуулийн багш, дасгалжуулагч Б.Идэрсайхан "Шавь нараа эрийн цээнд хүрчээ" хэмээн өөрийн цахим хуудсандаа мэдээллээ. Тодруулбал, Норвеги улсын "Осло" хотод болсон насанд хүрэгчдийн "ДАШТ"-нд "Аврагч" спорт хороо,"Хангарьд клуб", "Импрайл Гоулд" майнанг ХХК үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/ОУХМ/ Ө.Батзул 97кг-ын жинд барилдаж, 2019 оны ДАШТ-ны хүрэл медальт Македоны бөх Magomedgadji Nurov-ыг 6:0 ялж, Ираны бөх Дэлхийн хошой аварга, Mojtaba Goliej-д 10:0 ялагдаж, шагналт 5-р байранд шалгарчээ.

     Мөн "Хилчин" спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин ЗДАШТ-ны хүрэл медаль, Залуучуудын Азийн Аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт ОУХМ Б.Бат-Эрдэнэ 79кг-ын жинд барилдаж, эхний тойрогтоо Энэтхэгийн бөх 2020 оны Ази тивийн аваргын мөнгөн медальт Baliyan Gourav-ыг 10:0, 8/1 дээр Францын бөх 2021 оны Европ тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Salfedine Alekma-д 5:7 ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэнг цахим хуудаснаа тэмдэглэж, шавь нараараа бахархсан сэтгэгдлээ буулгажээ.

No description available.

May be an image of 2 people, people standing and indoor

May be an image of 2 people, people standing and indoor

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц