“Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хууль, “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай” хуулиудаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2020-10-02 19:1029

“Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлэг өнөөдөр Орхон аймагт боллоо.

 Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсантай холбогдуулан хууль эрх зүйн тодорхой шинэчлэлтүүд хийгдэх шаардлагатай. Үүний нэг нь “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хууль,  “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай” хуулиуд юм. Иймд эдгээр хуулийн найруулгын төсөл боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэх хүрээнд зарим аймгуудын албан хаагчдын төлөөлөлд танилцуулан санал авахаар хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. 
Хэлэлцүүлгийг ЗГХЭГ, Швейцарын хөгжлийн агентлаг, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл” хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн Дархан уул аймаг, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгуудын зарим тосгоны төлөөллүүд оролцлоо.
Хэлэлцүүлгийн нээлтийн үйл ажиллагааны  өмнө аймгийн Хотын захирагчийн албаны танилцуулга хийгдэж, хэлэлцүүлэгт оролцогчид Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан юм. Хэлэлцүүлгийг нээж  ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, УИХ-ын гишүүн Д.Батлут, Орхон аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Батжаргал нар үг хэллээ. 
Үндсэн хуульд өөрчлөлт орсноор Орхон, Дархан-Уул аймгуудыг улсын чанартай хот болгох эрх зүйн үндэс бүрдсэн. Мөн Орхон аймгийн хувьд газар нутгийн асуудал хөндөгдөж эхэлнэ. Иймд орхон аймаг хот болсноороо иргэдийн эрх ашиг дээдэлсэн засаглалын хувьд зөв тодорхойлогдсон хууль болж батлагдан хэрэгжих ёстой гэдэг байр сууриа УИХ-ын гишүүн Д.Батлут болон орон нутгийн удирдлагууд илэрхийлж байв. 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц