Халдвар авсан иргэдийг 24 цагаар хүлээн авах, эмнэлгийн тусламж үзүүлэх нэгж байгуулжээ

2021-10-05 13:10577

Одоо илэрч байгаа цар тахлын шинж тэмдэг богино хугацаанд, хурц шинж тэмдгээр илэрч байна. Гэвч хөнгөн эмнэлзүйн хэлбэрээр өвдсөн иргэд эхний нэг, хоёр хоногт айж сандрах, айсандаа эмнэлэгт хэвтэх, улмаар эмнэлгийн орны ачааллыг хуурамчаар ихэсгэж байна. Ялангуяа хувийн эмнэлэгт шууд хэвтэх нь голлон ачаалалд нөлөөлж байгаа юм. Иймд Орхон аймгийн ЭМГБОЭТ-өөс эмнэлгийн орны ачааллыг бууруулах, нөөц бүрдүүлэхийн тулд төр, хувийн эмнэлгүүдийг  ангилан ялгах зохион байгуулалтад оруулжээ. 

Тодруулбал:

     БОЭТ-ийн Халдвартын тасагт нэгж байгуулж, халдвар авсан иргэдийг 24 цагаар хүлээн авах, эмнэлгийн тусламж үзүүлэх, эрэмбэлэх зохион байгуулалтыг эхлүүлжээ. Мөн залуу, архаг хууч өвчингүй, таргалалтгүй батлагдсан тохиолдлыг төр, хувийн эмнэлгийн аль нь ч сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтад буцаана. Харин өндөр настай, архаг хууч, суурь өвчтэй, таргалалттай хүмүүсийн өвчлөл хүндрэх эрсдэлтэй тул эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх юм байна.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц