Тендер авсан компани, ААН-үүд ажлаа зураг төсвийн дагуу гүйцэтгэхгүй бол улсын комисс хүлээж авахгүй байхыг анхаарууллаа

2021-08-11 16:08989
Энэ жил Орхон аймагт ӨЭМТ-үүдээс "Нийцэл", "Энхжинмандираваа" өрхийн эрүүл мэндийн төвүүд шинэ байртай болж, "Мөнхийн гэгээ" өрхийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлд барилга засвар сайжруулалтын ажил үргэлжилж байна. Өнөөдөр аймгийн Засаг дарга С.Батжаргал, ЭМГ-ын дарга Д.Сүхээ, БОЭТ-ийн захирал Ц.Наран-Эрдэнэ нарын хамтаар “Мөнхийн гэгээ” ӨЭМТ-ийн өргөтгөлийн ажилтай танилцлаа.
Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Батжаргал- "Бид төсвийн мөнгийг чанартай, үр дүнтэй зарцуулах үүрэгтэй".
 Иймд гүйцэтгэгч компани нь чанар муутай, мөн зураг төсвийн дагуу ажлаа гүйцэтгээгүй  тул ажлаа бүрэн, чанартай гүйцэтгэтэл комисс хүлээн авахгүй байх анхааруулга өгчээ.  
Ажил гүйцэтгэхээр тендер авсан компани, ААН-үүд ажлаа зураг төсвийн дагуу гүйцэтгэхгүй, шалгалтын комиссын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд тухайн ажлыг комисс хүлээн авахгүй байхыг холбогдох албаныханд мөн үүрэг болгожээ.
234816243_785767198765659_8651790116715546184_n
229220983_785767168765662_3831851814734464813_n

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц