А.Түвшинжаргал: “Орхон аймаг худалдан авалт, тендер шалгаруулалтын 90 гаруй хувьд нь орон нутгийн компаниудаа дэмждэг"

2021-07-26 14:071546

Орхон аймгийн Засаг даргын ээлжит "Шуурхай хурал" боллоо. Хурлыг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал удирдаж, хурлын дэгт зарим өөрчлөлтийг орууллаа. Тэрээр хэлэхдээ- "ДОЛОО ХОНОГТ нэг ажлыг үр дүнтэй хэлэлцэх нь зүйтэй" гэж үзэж буйгаа хурлын эхэнд мэдэгдэж, хурлыг эхлүүлсэн. 

"Засаг даргын орлогч А.Түвшинжаргал: Жил бүрийн аймгийн хөрөнгө оруулалтын ажлууд иргэдийн санал хүсэлтийн дагуу хийгддэг. Манай хэлтэс, агентлаг, төрийн байгууллагууд сайн ажиллаж, хяналтаа ч сайн тавьж байгаа. Одоо олон нийтийн дундах таамаг, хардалтад хийсэн ажлаа ил тод мэдээллэх нь чухал байна." гэлээ.

Худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажлын явц, танилцуулга гэх мэт цаг үеийн онцлох мэдээллийг орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Оюунбаяр хийсэн юм.

"Орхон аймгийн 2021 оны худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд 34.4 тэрбум төгрөгийн 303 төрлийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөгдсөн."

Ерөнхий төлөвлөгөөг захиалагч бүрээр харуулбал дараах байдалтай байна.  Үүнд:

  1. Аймгийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд: 30.8 тэрбум төгрөгийн 166 худалдан авах ажиллагаа тусгагдсан. Үүнд: Аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 27.6 тэрбум төгрөгийн 164, Улсын төсвөөс эрх шилжиж ирсэн 3.2 тэрбум төгрөгийн 2 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагаа 
  2. Баян-Өндөр сумын худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд: 730.5 сая төгрөгийн 40 худалдан авалт
  3. Жаргалант сумын худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд: 905.5 сая төгрөгийн 33 худалдан авалт
  4. Хот тохижуулах газрын худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд: 838.2 сая төгрөгийн 6 худалдан авалт 
  5. Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-ийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд: 1 тэрбум төгрөгийн 57 худалдан авалт 
  6. Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж УТҮГ-ийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд: 20.3 сая төгрөгийн  1 худалдан авалт тус тус төлөвлөгджээ.

 "Нийт худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 94,6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж, гэрээ байгуулж, гүйцэтгэгчээр шалгарсан 141 ААНБ-ын 129 буюу  91,4 хувь  нь Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн компаниуд байна."  

2021 оны Аймгийн   худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 30.8 тэрбум төгрөгийн 166 худалдан авалт төлөвлөгдсөнөөс 2021.07.26-ний өдрийн байдлаар:

  • Шалгарч гэрээ байгуулсан-139
  • Үнэлгээ хийж буй-1
  • Зарлахаар бэлтгэж буй-1
  • ЗГ-ын 43-р тогтоолын дагуу худалдан авалт хийгдэхгүй болсон-17
  • Тендер зарлахгүй цуцлагдсан-1
  • Амжилтгүй болсон-2
  • Зарласан -5

Орхон аймгийн 2021 оны хөрөнгө оруулалтын ажлыг 2019,2020 онтой харьцуулахад  ковид-19 цар тахлын улмаас ажлын тоо, мөнгөн дүн буурчээ.

            Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор хяналтын байгууллагууд  ч мэдээлэл хийсэн юм. 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц