Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн IX хуралдаан боллоо

2021-01-07 15:0192

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын есдүгээр хуралдаанаар зарим асуудлыг хэлэлцэн баталлаа.

  1. Орон нутгийн өмчийн байрны 2021 оны түрээсийн орлогын хэмжээг 337 сая төгрөгөөр баталлаа. Орон нутгийн өмчийн байрны ашигтай талбайг 1м28000 төгрөг, туслах талбайг 1м24200 төгрөгөөр тооцож төлбөрийг төвлөрүүлдэг бөгөөд дам түрээсийн орлогын 60%-ийг “Эрдэнэт сан”-д төвлөрүүлж төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулдаг юм. Өнгөрсөн оны шууд түрээсийн орлого төвлөрүүлэлт 98.9%, дам түрээсийн орлого 42%-тай байсан бөгөөд Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор зарим байгууллагууд ажиллаагүйгээс шалтгаалан дам түрээсийн орлого төлөвлөсөн хэмжээндээ хүрээгүй байна.  
  2. Орхон Аймгийн хэмжээнд 2020 онд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын төлөвлөгөөний биелэлтийг "Хангалттай" гэж дүгнэж 2021 оны төлөвлөгөөг 4 хэсэг 23 заалттайгаар баталлаа. 2020 онд энэ чиглэлээр сургалт сурталчилгаа, ой хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг сурталчлах, иргэд, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагыг ой хээрийн түймэр унтраах, арга ажиллагаанд сургах,ой хээрийн түймэр унтраах анхан шатны багаж хэрэгсэл машин техникийн бэлэн байдлыг хангах зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн хээр, ил задгай болон хашаандаа хог шатааж, гал түлж, шар өвс шатааж зөрчил гаргасан 1 аж ахуйн нэгж, 15 иргэнийг Зөрчлийн тухай хуулийг үндэслэн 1,7 сая төгрөгөөр торгожээ.   

Мөн сүүлийн таван жилийн хугацаанд Орхон аймгийн хэмжээнд ой хээрийн гал түймэр гараагүй бөгөөд бэлэн байдал, урчьдчилан сэргийлэх ажлыг сайн зохион байгуулж байгаагийн илрэл гэдгийг АИТХ-ын дарга Д.Мөнхбат онцоллоо.

  1. Иргэний зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааг "Хангалттай" гэж дүгнэж, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 23 арга хэмжээтэйгээр батлаж, үйл ажиллаганы зардалд 29,3 сая төгрөгийг зарцуулахаар боллоо.
  2. АИТХ-ын ээлжитIIIхуралдаанаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд долоон хороо ажиллахаар баталсан бөгөөд Цахим бодлогын хороог шинээр байгуулсан. Тус хорооны ажиллах чиглэлийг АИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан ба цахим засаглалын бодлого, мэдээлэлийн технологийн хөгжил, харилцаа холбооны бодлого, өндөр технологи, үндэсний инновацийн бодлого, техник, технологийн шинэчлэлийг хариуцан ажиллах ажээ. Аимгийн ИТХ-ын хороод нь хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгаж, Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангаж ажилладаг юм.

  1. Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын2021-2024 оны стратеги төлөвлөгөөг 3 зорилтыг хэрэгжүүлэх 33 үйл ажиллагаатайгаар боловсруулан  баталлаа. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлснээр орон нутгийн хэмжээнд хурлын байгууллагын баримтлах бодлого, чиглэл батлагдаж, төлөөлөгчид бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангагдаж, аймгийн ИТХ-аас батлагдан гарсан тогтоол шийдвэрийн хяналтын систем боловсронгуй болсон байна. Мөн аймаг, сумын ИТХ, багийн ИНХ үр дүнтэй ажиллах дэд бүтцийг бүрдүүлж, чадавх нь бэхэжсэн байх бөгөөд АИТХ-ын ажлын албаны албан хаагчид, төлөөлөгчид чадавхжиж, үйл ажиллагааны үр дүн сайжрах ажээ. 

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц