“Хөх Монгол цогцолбор” ОНӨААТҮГ-ыг татан буулгалаа

2021-07-02 16:07634

Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит бус II хуралдаанаар орон нутгийн өмчит ”Хөх Монгол цогцолбор” ОНӨААТҮГ-ыг АИТХ-ын Төлөөлөгчдийн олонхийн саналаар татан буулгалаа.

“Хөх Монгол цогцолбор” ОНӨААТҮГ нь Орхон аймагт аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, Монгол орноороо бахархах түүх соёлоо түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, түүхэн байгууламжийн ашиглалтыг хариуцах, ногоон байгууламжийг арчлах зорилготойгоор 2016 онд ашиглалтанд орсон.

Байгуулагдсан цагаасаа хойш үндсэн үйл ажиллагаа болон өөрийн эх үүсвэрээр орлого олж төсөвт төвлөрүүлэх ажил, санал санаачилга гаргаагүй бөгөөд орон нутгийн төсвөөс жилд дунджаар 73,0 орчим сая төгрөгийн санхүүжилт авч, 96-120 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа тул ийнхүү татан буулгалаа.

Засгийн газрын тогтоолоор аймгийн ЗДТГ-ын бүтцэд өөрчлөлт оруулсны дараа тус цогцолборын байранд соёлын хэлтэс байрлах бөгөөд тус цогцолборын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөхгүйгээр менежментийг сайжруулан ажиллах юм.  


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц