Сөүлээс 262 зорчигч эх орондоо ирлээ

2020-09-25 10:0960

   Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-7302 рейсийн тусгай онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд буулаа.

Тухайн нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүлийн 55, өндөр настан 10, Эрүүл мэндийн шалтгаантай 31, жирэмсэн болон асран хамгаалагчтай 31, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 154 нийт 262 зорчигч ирсэн юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Альфа”, "Кентавр” “Дреам”зочид буудал, "Сэлбэ" амралтын газарт тусгаарлажээ.

Зорчигчдын ачаа тээшийг ариутгал халдваргүйтгэл хийсний дараа 5 хоногийн дараа хүлээлгэж өгөх юм.

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын хоёр байцаагч нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж, заавар зөвлөмж өгсөн байна.

Агаарын хөлөг газардсаны дараа тус албаны улсын /ахлах/ байцаагчид халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээ авч ажиллажээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц