НОМЫН ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ЦОНХНЫ ГЭРЭЛД УНШЛАГА ХИЙЖ БАЙНА

2020-09-23 16:0953

      Аймгийн номын төв өнгөрсөн долоо хоногийн бүтэн сайн буюу ням гаригаас эхлэн харанхуй орчинд үйлчлүүлэгчид ээ хүлээн авч цонхны гэрэлд ном уншуулж байна. Учир нь тус төвийн ард талд 4 хорооллын орон сууцны гаднах тохижилтын ажлыг хийж байсан “Орхон нүнжиг” компани хариуцлагагүй байдлаасаа улбаалан номын төвийн цахилгааны утсыг гэмтээжээ.

Дээрх нөхцөл байдлаас улбаалан номын төвөөр үйлчлүүлж буй уншигчид нэг давхрын цонхны гэрэлд ном уншиж, хичээлээ давтаж байгаа бөгөөд 2дугаар давхрын танхимаар үйлчлүүлэх боломжгүй байна. мөн интернет, компьютер зэрэг цахилгаан хэрэгсэл ашиглах байгаа юм. тус төвийн хамт олон ч ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэл учирч, төлөвлөгөөт ажил нь хойшилж байна хэмээн тус төвийн уншлага, үйлчилгээний дарга Н. Отгонцагаан хэллээ.

Энэ талаар албаны хүнээс тодруулахад албан байгууллагууд ажил эхлэх зөвшөөрөл авахдаа бүх цахилгаан, инженерийн шугам сүлжээг заалгуулж авдаг. Ил гарсан цахилгааны утастай болгоомжтой ажиллах зөвлөмж хүргүүлдэг. Зарим газрууд санаатай болон санаандгүй байдлаасаа иймэрхүү алдаа их гаргадаг. Номын төвийн гэмтлийн хувьд цахилгааны гэмтлийг хайж байна. олдвол өнөөдөртөө засна. Олдохгүй бол тав дахь өдөр гэхэд засварлана гэсэн юм.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц