Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хоёр удаа нэмэгджээ

2021-05-13 11:05744

2020 оны 2-р сараас тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ нэмэгджээ.

          Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас  өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны халамжийн тэтгэвэр авдаг иргэдэд сар бүр 174 мянган төгрөг олгодог байсныг 188 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Орхон аймгийн хэмжээнд нийгмийн халамжийн тэтгэвэрт 1597 иргэн хамрагддаг юм. Ийнхүү нэмэгдсэн дүн дээр 2021 оны 1-р сард Засгийн газар шийдвэр гаргаж коронавирус цар тахлын үед 100 мянган төгрөг нэмж олгож байна. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдагсад энэ жилийн 7-р сар хүртэл 288 мянган төгрөг авч байгаа гэсэн үг юм. 

Түүнээс гадна Орхон аймгийн 2330 иргэн хамрагддаг халамжийн тэтгэмж мөн нэмэгджээ. Энэ хүрээнд байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд болон бүтэн өнчин хүүхдийг асардаг иргэдэд сар бүр 76 мянган төгрөгийн халамжийн тэтгэмж олгодог байсныг 84 мянган 500 болгон нэмэгдүүлжээ. Мөн Эрдэнэт хотын хэмжээнд аймгийн хэмжээнд 4 мянга 909 ээж цалинтай ээж хөтөлбөрт, 4442 ахмад настан насны хишиг авч байна. 
 

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц