“Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн Үндэсний 3-р чуулган цахимаар амжилттай зохион байгуулагдлаа

2021-03-16 16:03680

Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-аас “ЭМЭГТЭЙЧҮҮД ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ МАНЛАЙЛАХ НЬ” уриан дор Уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн 3-р чуулганыг цахимаар амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, УИХ-ын гишүүн асан А.Ундраа, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол улс дахь менежер Н.Дорждарь, УУХҮЯ-ны Ахлах шинжээч Т.Чимэгсанаа, Эрдэнэт ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Рио Тинто компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал, нарын салбартаа нэр хүнд бүхий илтгэгч нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд салбарын төлөөлөл 300 гаруй эмэгтэйчүүд цахимаар оролцлоо.
Уг чуулганы хүрээнд Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбооноос олон нийтийн дунд нээлттэй санал асуулга явуулсан бөгөөд “Ачит-Ихт” ХХК нь “Жендерийн мэдрэмжтэй хамт олон” номинацид шалгаран Эрдэнэтийн уурхайчдын гараар урласан цомыг гардан авсан юм.

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц