Батлагдсан тохиолдол 506 хүрэв

2021-05-06 12:05830
Сүүлийн 24 цагт 19 тохиолдол батлагдан Орхон аймгийн нийт батлагдсан тохиолдлын тоо 506 боллоо.
Батлагдсан 19 тохиолдол ойрын хавьтлаас 3, 1-21-р байр орцноос 16 тохиолдол бүртгэгдсэн.
Халдвар Орхон аймгийн Баян-Өндөр сумын 21 баг, Жаргалант суманд бүртгэгдсэн. Малчин багт халдвар бүртгэгдээгүй.
Хамгийн их тархалттай баг Зэст баг 74 тохиолдол, Цагаанчулуут баг 56, Хүрэнбулаг баг 46 тохиолдлууд бүртгэгдээд байна. Том хүн 368 /76%/, хүүхэд 113 /24%/.
БОЭТ-д батлагдсан 133 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 1, хүндэвтэр 33, хөнгөн 99 хүн байна. Том хүн 105, хүүхэд 28, жирэмсэн эмэгтэй 3 эмчлүүлж байна. Батлагдсан 1 жирэмсэн төрөх явц эхэлсэн.
Хавьтлын судалгаагаар ойрын хавьтал 2398, дам хавьтал 2511 хүнийг олж илрүүлсэн. Үүнээс гэрийн тусгаарлалтад ойрын хавьтлын 267, дам хавьтлын 499 иргэн байна.
Тусгаарлах 2 эмнэлэг Эрдэнэт сувилалд 20, Бадар хундага эмнэлэгт 3 хүнийг тусгаарлаж байна.

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц