Зорилтот бүлгийн 500 өрхөд багц хүнсний тусламж олгов

2021-05-05 14:051262

Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зорилтот бүлгийн өрхөд нэг удаагийн хүнсний тусламж олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран Орхон аймгийн зорилтот бүлгийн 500 өрхөд нэг удаагийн багц хүнсний тусламж олгосон байна.

Орон нутагт тусламжид орох өрхийг сонгохдоо өндөржүүлсэн бэлэн байдлын үед орлогогүй болсон болон хүнс тэжээлийн тусламжид хамрагдаагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, 16 хүртлэх насны 5 ба түүнээс дээш хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж олгодог. Түүнчлэн нийгэмшүүлэх байранд тусгаарлагдаж буй орон гэргүй иргэдэд энэхүү тусламжийг хүргүүлсэн байна.

Нэг удаагийн олгох хүнсний багцад гурил 20кг, Будаа 5кг, Элсэн чихэр 2кг, Ургамлын тос, давс, цай, махан нөөш зэрэг багтжээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц