Халдварын бүсэд ажиллаж байсан сувилагч 6 давхраас унаж нас баржээ

2021-04-29 10:041326

ЦЕГ-ын мэдээлснээр, СБД-ийн 1-р хороо “1-р эмнэлгийн зүүн жигүүрийн 6 давхраас хүн унаж нас барлаа” гэсэн мэдээлэл 4-р сарын 29-ний 00:23 цагт цагдаагийн байгууллагад ирснийг СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна. Амь хохирогч тус эмнэлгийн сувилагч ажилтай хүн байсан бөгөөд хэргийн шалгаан нөхцлийг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна. Амь хохирогч 1-р эмнэлгийн Ковидын эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байжээ.

Хэрэг гарсан шалтгаан нөхцлийг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтооно гэлээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц