Улаанбаатараас ирсэн нэг иргэнээс коронавирус илэрлээ

2021-04-29 11:04799
Орхон аймагт /2021.04.28-2021.04.29/-ний хооронд шинээр нэг тохиолдол батлагдлаа. Ингэснээр аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 388 боллоо. Нэг тохиолдол нь Улаанбаатар хотоос ирсэн иргэнээс батлагдсанг холбогдох албаныхан хэлж байна. 
Нийт батлагдсан тохиолдын 20 нь зөөвөрлөгдсөн бол, үүний 11 нь Улаанбаатар, 6 нь Өмнөговь, 2 нь Төв аймгаас, нэг нь Завхан аймгаас ирсэн иргэдээс илэрсэн аж. 
       Ковидын анхны тохиолдол өнгөрсөн оны 11 сард Орхон аймагт батлагдаж, нийт 25 тохиолдлыг хумьж, "НОГООН БҮС" болж байсан. Харин энэ оны 3.24 ний өдрөөс хойш батлагдсан 273 тохиолдол нь илүү өргөн цар хүрээг хамарсан байж болзошгүй гэдгийн мэргэжлийн байгууллагаас сануулж, халдварын голомт тодорхойгүй тохиолдлууд байсаар байгааг өдөр тутмын мэдээлэлд хэлж байна.
 
Нийт батлагдсан тохиолдыг ангилбал: /3.24 ний өдрөөс хойшх 273/
- 90 хүүхэд
-183 том хүн 
Хүйсийн хувьд  эрэгтэй 184, эмэгтэй 178
Өнөөдрийн байдлаар БОЭТ-д  64 тохиолдол  эмчлүүлж байгаагийн биеийн байдал хүндэвтэр 14, хөнгөн 50 хүн байна. Үүний  50 нь том хүн, 14 хүүхэд, 3 жирэмсэн эх, асран халамжлагчаар 4 хүн байна. 
     Дархлаажуулалт
    1-р тунгийн дархлаажуулалтанд 18494, 2-р тунд 2600 иргэн хамрагдсан. Эхний тунгийн дараа халдвар авсан 57, 2 дахь тун хийлгээд халдвар авсан 5 иргэн бүртгэгджээ. 
 
НЭМТ-ийн вируслогийн лаборатори ашиглалтад орсноос хойш өдөрт дунджаар 790 PCR  шинжилгээ хийж байна. 4 сарын 28-ны өдөр ПГУ шинжилгээнд ойрын хавьтлын 313, тандалтын 156, сайн дурын 11 иргэнийг хамруулсан тухай Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. 
ЭХ СУРВАЛЖ: ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц