Шинээр батлагдсан 13 тохиолдлын нэг нь шинж тэмдэгийн дагуу эрүүл мэндийн байгууллагад хандсанаар батлагджээ

2021-04-27 12:041025

Орхон аймагт нийт батлагдсан тохиолдол 368 боллоо. Тодруулбал өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13 тохиолдол шинээр баталгаажсан байна. Үүнээс 12 нь ойрын хавьтлаас халдварлагдсан нь тогтоогдсон бол 1 иргэн коронавирусний шинж тэмдэг илэрч шинжилгээ өгснөөр коронавирусээр өвчилсөн нь батлагджээ.

     Насаар нь авч үзвэл 5 хүүхэд, 8 том хүн байна.  Халдварын тархалт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 25 багийн 21 нь тархсаны 255 буюу 74.3% нь том хүн, 88 буюу  25.7% нь хүүхэд бөгөөд хүйсийн хувьд 174 буюу 51% нь эрэгтэй 169 буюу 49% нь эмэгтэй хүн халдвараар өвчилжээ.  

             Өнөөдрийн байдлаар БОЭТ-д биеийн байдал хүндэвтэр 14, хөнгөн 39 хүн нийт 53 хүн  энэ өвчнөөр эмчлэгдэж байна. Үүний 44 том хүн, 9хүүхэд, 2 жирэмсэн эмэгтэй юм. 

          Гэрийн тусгаарлалтад 1743 иргэн байгаагийн 364 нь  голомттой бүс нутгаас ирсэн, 1379 нь ойрын болон дам хавьтлынх аж.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц