БАГЦ МЭДЭЭ: Шинээр ДОЛООН тохиолдол бүртгэгдлээ

2021-04-16 12:04685

Шинээр ДОЛООН тохиолдол бүртгэгдлээ

Орхон аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 7 тохиолдол нэмж бүртгэгдэж, ингэснээр нийт 263 тохиолдол батлагдлаа.  БОЭТ-ийн халдвартын тасагт өнөөдрийн байдлаар 81 иргэн эмчлүүлж байна. Гэрийн ажиглалтад 7 иргэн шилжсэн. 

Чанартай хоол хүнс хэрэглэж, хорт зуршлаас татгалзахыг зөвлөж байна

ЭМГ-аас иргэдэд чанартай хоол хүнс, тэжээл хэрэглэж, витамин С-ийн хэрэглээг нэмэгдлүүлэх, хорт зуршлаас татгалзах, чанартай нойр авах чухал гэдгийг зөвлөж байна.

May be an image of one or more people

Хүнсний дэлгүүрүүд ажиллана

Цахим орчин дахь “Дэлгүүр хаана” гэсэн худал мэдээлэлд автахгүй байх шаардлагатай. Хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Гэхдээ сагсны үйлчилгээгээр үйлчилнэ. Бөөгнөрөл, оочир дараалалд орсны улмаас иргэн та эрсдэлд илүү ойртож байгааг анхаарах шаардлагатайг Онцгой комиссоос анхааруулж байна.  

Маргаашнаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг БҮРЭН зогсооно

Орхон аймгийн Онцгой Комиссоос 4-дүгээр сарын 17-ны өглөөний 7 цагаас эхлэн Тавдугаар сарын нэгэн хүртэл зөвшөөрөгдсөнөөс бусад ажилчин албан хаагч, байгууллагаас бусад тээврийн хэрэгслийг бүрэн зогсооно. Байгууллагууд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дотооддоо зохион байгуулалт хийнэ.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц