Батлагдсан тохиолдлын 12.7%, гэр хороололд, 87.3% орон сууцны хороололд байна

2021-04-12 13:04302

Сүүлийн 24 цагийн дотор Орхон аймагт шинээр 5 тохиолдол батлагдлаа. Үүний хоёр нь Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн, гурав нь ойрын хавьтлаас илэрчээ.  Ингэснээр Орхон аймагт нийт 205 тохиолдол бүртгэгдлээ.

Үүнээс өчигдөр эдгэж 10 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүн 131 боллоо. БОЭТ-ийн халдвартын тасагт  51 хүн эмчлүүлж байгаагаас 11 нь хүүхэд юм.

 Нийт 31 гэр бүлийн 117 хүн буюу гэр бүлийн гишүүдийн 86,8% батлагдсан. Үүнээс 15 өрхийн гэр бүлийн гишүүд 100% батлагдсан байна.

Эмчлэгдэж байгаа иргэдийн 51 хувь нь уушигны хатгалгаагаар хүндэрсэн ба эдгээр иргэд нь бөөрний архаг дутагдал, артерийн даралт ихсэх, чихрийн шижин хавсарсан өвчтэй эмчлэгдэж байна

Батлагдсан 180 тохиолдлын 12.7%, гэр хороололд, 87.3% орон сууцны хороололд байна.

Ковид 19 халдвараар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц