Орхон аймагт коронавирусний 13 тохиолдол батлагдаж, нийт 178 боллоо

2021-04-09 13:04555

Сүүлийн 24 цагийн байдлаар Орхон аймагт Коронавирусний халдвараар халдварласан 13 тохиолдол батлагдлаа. Үүнээс ойрын хавьтлаас 11, шинээр 2 тохиолдол бүртгэгдсэнг ЭМГ-аас мэдээллээ. Ингэснээр манай аймгийн халдварын нийт батлагдсан тохиолдол 178 боллоо. Эрдэнэт хотын хэмжээнд нийт 6 голомт байгаагаас 3 нь идэвхтэй голомт гэдгийг мөн энэ үеэр онцоллоо.

Нийт батлагдсан тохиолдлуудын 30 гаруй хувь нь Боловсролын салбараас илэрсэн багш, ажилчид, сурагчид байна. Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ өөрийгөө хэрхэн хамгаалахыг зааж сургах, гадаа тоглуулахгүй байх, дэмий сэлгүүцэхгүй байх зэрэгт анхаарал хандуулах шаардлагатай. 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц