Эрдэнэтиийн нийт хүн амын 65 орчим хувийг вакцинд хамруулна

2021-04-05 15:04540
Орхон аймагт Коронавирусний эсрэг дархлаажуулалтыг ӨЭМТ-ийн байнгын 11, түр 1 цэгээр дамжуулан хийж байна.
  Дархлаажуулалт эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд эмнэлэг, Цагдаагийн газар, МХГ, ОБГ, Хот тохижуулах газрын төрийн албан хаагчид, “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын нийт 5603 хүнийг хамруулжээ. Өнөөдөр ЭБЦТС, Хот тохижуулах газрын үлдсэн албан хаагчид, Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчдыг дархлаажуулалтад хамруулах ажлыг эхлүүлээд байна. Цаашид өндөр настай, архаг хууч өвчтэй болон 18-аас дээш насны бүх иргэдээ дархлаажуулалтад хамруулна. Энэ нь Эрдэнэтийн хүн амын 65 орчим хувийг эзлэх юм.
  Цар тахлын онцгой нөхцөл байдлын энэ үед хариу арга хэмжээ, судалгаа хийх, сорьц авах, тусгаарлах, тандалт төлөвлөлт, шуурхай штабт өдөрт 200 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц