Нийт батлагдсан тохиолдол 154 боллоо

2021-04-05 12:04368

Орхон аймагт 3-р сарын 30-наас хойш коронавирусын халдвараар өвчилсөн нийт 82 иргэн эдгэрээд байна

2021.04.05-ны өдрийн 9:00 цагийн байдлаар сүүлийн 24 цагт 225 хүнд ПСР шинжилгээ хийхэд 11 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт халдварын батлагдсан тохиолдол 154 боллоо. 

Батлагдсан 11 тохиолдлын 7 нь том хүн, 3 нь хүүхэд бөгөөд Яргуйт, Хүрэнбулаг, Оюут, Зэст, Уртбулаг багийн иргэд байна. Өнөөдрийн байдлаар БОЭТ-д 50 хүн тусгаарлагдан эмчлэгдэж байгаагаас эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл: Хөнгөн - 42 Хүндэвтэр- 8 хүн эмчлэгдэж байна. 
Орхон аймагт илэрсэн тохиолдлуудыг хугацаагаар нь ангилбал: 
2020.11.11-12.07-ны хооронд- 25 
2021.03.24- 3 
2021.03.25- 12 
2021.03.26- 21 
2021.03.27- 10 
2021.03.28- 15 
2021.03.29- 15 
2021.03.30- 9 
2021.03.31- 10 
2021.04.01- 17 
2021.04.02- 2 
2021.04.03- 8 
2021.04.04- 11 тохиолдол бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц