АНХААР! Хачигт халдвараар БОЭТ-д ХОЁР хүн эмчлүүлж байна

2021-04-02 13:04904
Орхон аймагт хачигт халдвараар халдварласан 2 тохиолдол бүртгэгдэж,Орхон аймгийн БОЭТ-д эмчлүүлж байна. Өмнөх жилүүдэд хүний амь нас эрсэдсэн тохиолдол ч гарч байсан. Газарзүйн байрлалын хувьд Булган аймгийн Бугат, Хангал, Хутаг-Өндөр, Майнт, Бүрэгхангай, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумдад хачигт халдварын эрсдэлтэй бүсүүдэд тооцогддог.
Хачигт халдвар нь хүн, малд хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм.  Хачгаар дамжин халдварладаг 30 гаруй халдвар байдгаас манай оронд хачигт энцефалит,  хачигт риккетсиоз, хачигт боррелиз гэсэн өвчин 2005 оноос бүртгэгджээ. Хачигт энцефалит нь төв мэдрэлийн систем гэмтээдэг, хоруу чанар ихтэй. Дамжуулагч нь хусны хачиг.
Иймд иргэд хавар хусны шүүс бэлдэх, ямаа самнах, ууланд алхалт хийх зорилгоор хөдөө хээр, уул хад, ой модоор явахгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Нэгэнт хазуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатайг БОЭТ-ийн дарга Б.Батсүх анхаарууллаа.
 
 

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц