Өнөөдөр УИХ-ын чуулганаар С.Зоригийн хэргийн материалыг нууцаас гаргах тухай хэлэлцэнэ

2021-04-01 04:0456

УИХ-ын нэгдсэн чуулганаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн бүх баримтыг нууцаас гаргах асуудлаар хэлэлцэж байна. 

Хуралдааны эхэнд Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсон тул тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн.

Иймээс УИХ дахь олонхын бүлгээс тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.

Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байхгүй байсан тул санал хураалт явуулахад 85.2 хувийн саналаар дэмжлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг Байнгын хорооны даргаар сонголоо.  


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц