"COVID-19"-ийн 10 тохиолдол шинээр батлагдаж, нийт 120 боллоо

2021-04-01 12:04297

Өчигдөр /2021.03.31/ Орхон аймгийн хэмжээнд нийт 262 хүний сорьцод PCR шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Батлагдсан 10 тохиолдлын 9 нь ойрын хавьтлаас илэрсэн бол Медипас эмнэлэгт сайн дураар  түргэвчилсэн шинжилгээ өгсөн нэг иргэний хариу сул эерэг гарч ПСР шинжилгээгээр батлагдаад байна.

Уг иргэн нь өндөр насны тэтгэвэрт суугаа иргэн юм.Ингэснээр Орхон аймгийн хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 120 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлуулын голомтыг тодорхойлох, ойрын хавьтлыг илрүүлж, шинжилгээнд хамрууулах судалгааны ажил хийгдэж байна. 

Өнөөдрийн байдлаар БОЭТ-д 77 хүн тусгаарлагдан эмчлэгдэж байгаагаас эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
 Хөнгөн - 73
 Хүндэвтэр- 4 хүн эмчлэгдэж байна.
Орхон аймагт  илэрсэн тохиолдлуудыг хугацаагаар нь ангилбал: 
2020.11.11-12.07-ны хооронд- 25
2021.03.24- 3
        2021.03.25- 12 
       2021.03.26- 21
       2021.03.27- 10
       2021.03.28- 15
       2021.03.29- 15
       2021.03.30- 9
       2021.03.31- 10 тохиолдол бүртгэгдээд байна. 

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц