Шинээр 9 тохиолдол бүртгэгджээ

2021-03-31 04:031543

Шинээр 9 тохиолдол бүртгэгджээ

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Орхон аймагт нэмж 9 тохиолдол бүртгэгдэж, шинээр батлагдсан тохиолдол 85 болж, нийт 110 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна. Мөн ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу хэвтэн эмчлүүлэгчдээс 6 хүн гэрийн тусгаарлалтад шилжиж байна.

Тодруулбал:

    БОЭТ-д 78 хүн тусгаарлагдан эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хүндэвтэр 4, хөнгөн 74 хүн байна. Өчигдөр халдвартын тасгаас эмчлэгч эмчийн дүгнэлтийг үндэслэн биеийн байдал хөнгөн 6 хүнийг  гэрийн тусгаарлалт руу шилжүүлэн ӨЭМТ-ийн эмчийн хяналтад авсан.

Хавьтлын судалгаагаар ойрын хавьтал 1083, дам хавьтал 1577 хүнийг олж илрүүлэн тусгаарлах болон шинжилгээ авах ажлуудыг зохион байгуулж байна.

Тусгаарлах байрны мэдээлэл

Тусгаарлах байрны нэр

Нийт

Том хүн

Хүүхэд

1

БОЭТ-д эмчлэгдэж байгаа

78

60

18

2

Тесеро зочид буудал

16

16

 

3

Цэцэг зочид буудал

21

21

 

4

Эрдэнэт зочид буудал

44

44

 

5

Молор-Эрдэнэ зочид буудал

18

18

 

6

Энэрэл төв

70

19

51

7

Эрдэнэт сувиллын цогцолбор

82

82

 

8

Ачит эмнэлэг

47

45

2

9

Элит зочид буудал

13

11

2

10

Их тавт

25

25

 

 

Нийт

414

341

73

Гэрийн тусгаарлалтад батлагдсан 76 тохиолдлын ойрын болон дам хавьтал 2269, голомттой бүс нутгаас ирсэн 444, нийт 2713 иргэдийг тусгаарлаад байна.

Шинжилгээний мэдээлэл

Огноо

PCR

Хариу

Түргэвчилсэн шинжилгээ

Хариу

Эерэг

Сөрөг

Эерэг

Сөрөг

1

2020.03.30

360

 

 

1037

10

1027

2

2021.03.24-03-30

1572

76

1496

18607

62

18545

3

Аймгийн хэмжээнд

30971

110

30870

64788

129

64659

 

Өчигдөр Эрдэнэт сувилал 5 цэг 41 эмч, эмнэлгийн мэргэжилтэн Эрдэнэт үйлдвэрийн 485 ажилчдыг вакцинжуулалтад хамруулсан. Албан ёсоор бүртгэгдсэн урвал хүндрэл байхгүй. Өнөөдөр 1000 ажилтныг хамруулахаар вакцинжуулалт эхлүүлээд байна.

3 сарын 30-ны өдөр хариу арга хэмжээ, судалгаа хийх, сорьц авах, тусгаарлах, тандалт төлөвлөлт, шуурхай штабт 235 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгааг Орхон аймгийн Онцгой Комиссын мэдээллээр мэдэгдлээ

 

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц