Сүүлийн 24 цагт корона вирусний 481 тохиолдол батлагдлаа

2021-03-30 11:03345

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-наас танилцууллаа.

 "Сүүлийн 24 цагт 18 лабораторид 14,218 хүнд хийсэн коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээний явцад 481 хүнээс халдвар илэрчээ. Улаанбаатарт 404, орон нутагт 77 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 15 нь Орхон аймагт шинээр илэрсэн тохиолдол байна

Сүүлийн хоногт 124 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,835 боллоо. 

Өнөөдрийн байдлаар нийт 1,776 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,486, хүндэвтэр 250, хүнд 31 нэн хүнд 11 хүн байна.

25-40 насныхан нийгмийн идэвхтэй бүлэг гэдэг утгаараа халдвар их авч байгаа боловч 60-аас дээш насныхан биеийн байдал нь хүндэрч байна. Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс шинжилгээний хариу ямар гарахаас үл хамааран 14 хоног гэрийн тусгаарлалтаа үргэлжлүүлээрэй. Орон нутагт очсон иргэд мөн гэртээ 14 хоног тусгаарлагдах шаардлагатай. Албан байгууллагууд аль болох гэрээсээ ажиллах шаардлагатай байна" гэлээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц