САЙХАН НААДААРАЙ

2020-07-11 02:07139
“Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн”-гийн тэргүүн Б.Бат-Эрдэнэ
    Орхон аймаг, Эрдэнэт хотын нийт иргэддээ Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
 
    Дэлхий нийтийн жишгийг дагаж энэ жил монгол наадмаа хорио цээрийн нөхцөлд тэмдэглэж байгаа ч түүх соёл, төрт ёсны төгс бэлгэдэл болсон монгол наадмаа гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ энх тунх, элбэг сайхан наадахыг ерөөе. Бөх нь хүчтэй, сум нь мэргэн, хүлэг нь хурдан байх болтугай.
 
“Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн”-гийн
тэргүүн Б.Бат-Эрдэнэ

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц