Батлагдсан тохиолдол 12 боллоо. Үүнээс гурав нь Эрдэнэт үйлдвэрээс батлагджээ

2021-03-25 10:03927

БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 12 БОЛЛОО. ҮҮНЭЭС 3 НЬ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС БАТЛАГДЖЭЭ

Орхон аймгийн онцгой комиссын ПИ СИ АР-ын шинжилгээний хариу гарсантай холбоотойгоор шинэчлэгдсэн мэдээлэл хийлээ. Тодруулбал өнөөдөр нийт 41 ПИ СИ АР-ын шинжилгээ хийснээс  нийт халдварын батлагдсан тохиолдол 12 боллоо. Үүний 9 нь иргэн Г-ийн хавьтал,  3 тохиолдол нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т гарсан байна.

Халдвар илэрсэн  цех, хэлтсийг дурдвал:  Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Авто тээврийн байгууллагаас батлагдсанг Орхон аймгийн ЭМГ-ын дарга Д.Сүхээ мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн хэмжээнд түргэвчилсэн шинжилгээг  нийт 10300,  PCR-ийн шинжилгээг  381 хийсэн байна. 

ИРГЭД ТА БҮХЭН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ЧАНД МӨРДӨЖ, ОНЦЫН ШААРДЛАГАГҮЙ ТОХИОЛДОЛД ГЭРЭЭСЭЭ АЛЬ БОЛОХ ГАРАХГҮЙ БАЙЖ ХАЛДВАРЫН ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ ОРХОН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС УРИАЛЖ БАЙНА


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц