Эрдэнэт үйлдвэрийн БАЯЛАГ-аас ард түмэн бодит дэмжлэг болгон хүртэж байна

2021-03-25 08:03946

Эрдэнэт үйлдвэр ЗГ-ын шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийт төвлөрүүлэх 650 тэрбум төгрөгөөс 273 тэрбум төгрөгийг нь төвлөрүүлжээ

Өнөөдөр 1 тонн зэсийн үнэ дэлхийн зах зээлд 9100 орчим ам долларт хүрсэн. Харин Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид үйлдвэрлэлийн төлөвлөгөө, нормоо 100-аас дээш хувиар биелүүлсээр  байна. Ингэснээр үйлдвэр ашигтай ажиллаж, улсын төсвийн 10 хувийг дангаараа бүрдүүлж, түүгээр ч зогсохгүй   цар тахлын хүнд цаг үед байгалийн баялагийн ашгийг ард түмэнд хүртээж байна. Тухайлбал засгийн газрын түүхэн шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийт төвлөрүүлэх 650 тэрбум төгрөгөөс 273 тэрбум төгрөгийг нь төвлөрүүлжээ. 

Эрдэнэт үйлдвэрийн БАЯЛАГ-аас ард түмэн бодит дэмжлэг болгон хүртэж байна

Үүнээс санхүү, эдийн засаг, хүн амын амьжиргааны түвшин боломжит Эрдэнэт хотод нэг өрх гэр хэчнээн төгрөгийн хөнгөлөлт эдэлж байгааг холбогдох албаныхан тооцоолжээ. Тус тооцооллоор нэг өрөө байрны 1 сарын дулааны мөнгө ойролцоогоор 21,669₮, цахилгааны төлбөр 30646₮, цэвэр бохир усны төлбөр 17,974₮ бөгөөд  нэг сард дунджаар 70,290 төгрөгийн хөнгөлөлт эдэлж байгаа юм. Үүнийг 12-р сараас долоо дугаар сар хүртэл тооцоход нийт 470,359 төгрөгийг нэг өрөө байртай айл өрхөөс хөнгөлөгдөж байгаа юм. Харин гэр хорооллын айл өрхийн хувьд цахилгаан, цэвэр ус буюу ус түгээх байрнаас авах усны мөнгө нийлээд сард ойролцоогоор 38600 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, нийт 270,000 мянган төгрөг долоо дугаар сар хүртэл хөнгөлүүлж байгааг иргэд хэлж байна.

Худалдаа үйлчилгээний байгууллагын хувьд хэрэглээний зардалд сард дунджаар 7-20 сая, хангагч байгууллагын хувьд  хоёрдугаар сарын сүүлийн байдлаар 2 тэрбум гаруй төгрөгний хөнгөлөлт, дэмжлэгийг  авч байна. 

   Энэ нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үйл ажиллагаа нь доголдож, санхүүгийн хувьд хүндрэл учирч буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд томоохон дэмжлэг болж байгааг Эрдэнэтийн иргэд онцолж байна.

А.Саранчимэг


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц