Батлагдсан 4, сэжигтэй 13 тохиолдол бүртгэгдлээ

2021-03-25 05:03372

БАТЛАГДСАН 4, СЭЖИГТЭЙ 13 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГЛЭЭ

Орхон аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 4 болсон байна. Одоогоор голомт тодорхойгүй байгаа тул аймгийн хэмжээнд тархалттай гэж үзэн ногоон түвшнээс улбар шар түвшинд өчигдрөөс эхлэн шилжсэн.

Халдварын эх үүсвэр тодорхойгүй тул халдвартай иргэний ойрын хавьтлуудыг тусгаарлах, шинжилгээнд хамруулахаар тандалт судалгааны багийг шуурхай ажиллуулж,  ойрын хавьтлуудын явсан газар, ажлын байр, сургууль зэргийг тусгаарлалтад аваад буй.

    Тодруулбал Эрдэнэ багийн 20-р сургууль, Баян худалдааны төв, Энэрэл хүүхдийн төв, Хивсний үйлдвэр зэрэг байгууллагуудын ажилчдаас шинжилгээ авсан. Мөн Хивсний үйлдвэрийн 538, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 4000 гаруй ажилтнаас түргэвчилсэн шинжилгээ авсан байна. Шинжилгээний хариугаар Хивсний үйлдвэрээс дөрөв, Эрдэнэт үйлдвэрийн таван ажилтаны түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан. Мөн Дэгдээхэй цэцэрлэгээс нэг , Есөн-Эрдэнэ худалдааны төвийн хоёр ажилтны шинжилгээний хариу тус тус эерэг гарсан байна. Түргэвчилсэн шинжилгээгээр нийт 13 тохиолдол эерэг гарсанг ПСР-аар баталгаажуулж байна.
 
ЭРДЭНЭТ  ҮЙЛДВЭРИЙН 4300 АЖИЛТАН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДСАН, ҮЛДСЭНГ НЬ ӨНӨӨДӨР ХАМРУУЛЖ ДУУСГАНА
   
     Одоогийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 4340 хүнийг шинжилгээнд хамруулсан. Нийгмийн цехийн үйл ажиллагааг зогсоож, 170 хүнийг цалинтай чөлөөлсөн. Мөн 0-12 насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхийг ажлаас чөлөөлсөн. 290 гаруй хүн гэрээсээ буюу зайнаас ажиллуулж байгаа. - "Эрдэнэт үйлдвэр зогсох эрхгүй". Эрсдэлийг төлөвлөсөн, тусгайлсан хувилбарууд бийхэмээн /Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер/ Т.Батмөнх мэдэгдлээ. 
 

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц