ӨНӨӨДӨР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XVII ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2020-06-28 12:0629

 Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XVII хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх тухай, Нэршил өөрчлөх тухай, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

             Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25-р зүйлийн 25.1 дэх хэсэг, 13-р зүйлийн 13.2 дахь хэсэг,  Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, аймгийн Засаг дарга Д.Батлутын хүсэлтийг үндэслэн Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөс чөлөөллөө. Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон аймгийн Засаг дарга Д.Батлутад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. 

           Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын захиалгаар хийлгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст, Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт 73,64 газарт шинэ бичил хороолол байгуулах хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын Ээлжит XVII хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх, дагаж мөрдөх ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргад даалгалаа. 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц