Мал төллөлт, төл бойжилт хэвийн үргэлжилж байна

2021-03-25 02:03123

Орхон аймагт өвөлжилт хүндэрсэн ч, мал аж ахуйн хаваржилт,  мал төллөлт, төл бойжилт хэвийн үргэлжилж байна. Мөн малчдад малын зүй бус хорогдол харьцангуй бага байгааг малчид хэлж байна.

 Орхон аймагт энэ жил 1200 гаруй малчин, мал бүхий иргэдэд нийт 136 мянган толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Цас эрт хайлсан учир малаа бэлчээрлүүлэх боломжтой болсон. Төллөх буюу, төллөсөн малдаа өвс тэжээл тавьж өгч тэжээж байна.

 Орон нутгаас өвөлжилт хүндэрсэн, мөн цар тахалтай холбоотойгоор малчдын хаваржилтыг хүндрүүлэхгүй байх зорилгоор аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг үнэ төлбөргүй олгосон. Мөн малчдаа дөрвөн удаагийн эргэлтээр эргэж, эрүүл мэндийн үзлэг, нийгмийн даатгалын үйлчилгээг хотонд нь хүргэж ажилласан байна.  


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц