Орхон аймаг: 20-р тойргийн саналын ирц 46,04 хувьтай үргэлжилж байна

2020-06-24 19:0649

УИХ- ын 20-р тойрог Орхон аймаг гурван мандаттай. Таван нам, дөрвөн эвсэл, зургаан бие даагч нийт 27 нэр дэвшигч өрсөлдөж байна. Манай аймагт 66731 иргэн санал өгнө. Өчигдөр 373 иргэн зөөврийн санал авах хайрцгаар саналаа өгсөн. Өнөөдөр өглөө санал авч эхэлснээс хойш 31003 иргэн саналаа өгөөд байна. Энэ нь нийт сонгогчдын 46,04 хувийг бүрдүүлж байгаа юм. Аймгийн сонгуулийн хорооноос залуусын идэвх өндөр байгааг онцолсон. 20- р тойргийн сонгуулийн хорооны 38 хэсгийн хороонд 500 гаруй төрийн албан хаагч ажиллаж, дэг журам, ариутгал халдваргүйтгэлийг сахин хамгаалж байна. "Ковид 19"- тэй холбоотойгоор МУ-ын Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу 15 иргэн санал өгөх боломжгүй буюу гэрийн ажиглалтад байгаа аж.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц