ТАНХИМЫН СУРГАЛТАД 25383 ТӨГСӨГЧ ХАМРАГДЛАА

2020-06-24 15:0610

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/220 дугаар тушаалын дагуу төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад танхимын сургалтаар элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага хичээлийг амжилттай зохион байгууллаа. Танхимын сургалтад улсын хэмжээнд 25383 төгсөгчид хамрагдсан байна.

Давтлага хичээлийг үр дүнтэй зохион байгуулах үүднээс багш нар заавал болон сонгох агуулгыг давтах, нөхөх, хоцрогдлыг арилгахад анхаарч, сурагчидтайгаа хамтран харилцан ярилцаж мэдлэгийг бататган ажиллажээ. Долоо хоног тутамд хичээл тус бүрээр онлайн болон цаасан хэлбэрээр сорил авч, ахиц амжилтыг тооцон, сурагчдын даалгавар болон хариултад дүн шинжилгээ хийж унших, цагаа хэрхэн төлөвлөх зэргээр зөвлөгөө өгснөөр явцын сорилуудын гүйцэтгэл 10-15 хувийн ахицтай гарч байсан байна.

2020 онд 31 мянга орчим шалгуулагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Тэдэнд зориулсан 2340 минутын 117 теле хичээлийг телевизийн 14 сувгаар болон цахим орчинд 11 долоо хоногийн хугацаанд шууд дамжуулан хүргэсэн. Мөн нэг сарын хугацаанд тахимын сургалтыг үр дүнтэй зохион байгуулснаар 12 дугаар анги төгсөн Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж байгаа сурагчид боловсролын үйлчилгээг тасралтгүй авч, шалгалтаа өгөхөд бэлэн болоод байна.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц