Орхон аймагт оршин сууж буй ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ

2021-03-18 07:03393

Өнөөдөр шинэ цагийн Зэвсэгт хүчний 100 жил, “Монгол цэргийн өдөр” тохиож байна. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Орхон аймгийн ЗДТГ, Цэргийн штабаас ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлээ. 

 
Эдүгээ манай аймагт 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан Ш.Сүрэнжав, Г.Дугаржав, Д.Пүрэвжав гуай энх тунх амьдарч байна. Эдгээр ахмадуудын гэрт нь Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, М.Түмэнжаргал, Цэргийн штабны дарга, хурандаа Б.Оюунтүлхүүр нар очиж “Хилчний алдар” 1-р зэргийн тэмдэг болон дурсгалын зүйл гардуулан өглөө. 
 
Мэдээллийн төв
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц