Дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн хаалгыг лацдаж, өнгөрүүлж байна

2021-03-17 18:03543
    Орхон аймаг бусад орон нутагт коронавирусын халдвар тархаж байгаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэллээ. Тодруулбал халдвартай бүсээс Орхон аймгаар дайран өнгөрөх автомашины хаалгыг лацдаж, гарах постонд лацыг нь авч, цааш зорчуулж эхэлсэн байна. Тус үүргийг хоёр талын шалган нэвтрүүлэх постын цагдаагийн алба хаагчид гүйцэтгэх юм. 
 
   Мөн Орхон аймгаас гарах болон Орхон аймагт орох хөдөлгөөн хийж байгаа зорчигчдыг erdenet.mn сайтад бүртгэнэ. Ингэснээр аливаа эрсдэл гарсан тохиолдолд бүртгэлээс тухайн иргэнийг хянах боломжтой гэж үзэж байгаа юм.
 
 
 

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц