Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд цахимаар чууллаа

2021-03-16 18:031207

 Монголын уул, уурхайн салбарын эмэгтэйчүүд “Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь” уриан дор цахимаар чууллаа. Чуулганаар жендерийн болон хариуцлагатай уул уурхайн ойлголт, мэдлэг өгөх, идэвхжүүлэх, урам зориг өгөх, чиглүүлэх зорилго дэвшүүлжээ.

Чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, MERIT төслийн захирал Женнифер Адамс нар мэндчилгээ дэвшүүлж, төлөөлөгч бүсгүйчүүдэд баяр хүргэсэн.

Чуулган “УИХ дахь хариуцлагатай уул уурхайн лобби бүлгийн туршлага, ололт, сургамж” сэдвээр УИХ-ын гишүүн асан, доктор А.Ундраа, “Өөрчлөгдөж буй ертөнцөд тэгш байдлыг тогтоох нь”,  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын ахлах шинжээч Т.Чимэгсанаа,  “Эрдэнэт үйлдвэрийн сайн туршлага” сэдвээр  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нарын есөн илтгэгчийн илтгэлийг хэлэлцлээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц