Сумын эмнэлэгт "Ковид-19"-ийн халдварыг эмчилж эхэллээ

2021-03-16 00:031547

Коронавирусний халдвар авч Завхан аймгийн Шилүүстэй суманд эмчлүүлж байгаа 6 иргэнээс 2 иргэн эдгэрч өнөөдөр /2021.03.15/  гэрийн тусгаарлалтад шилжжээ. Энэ нь Ковид 19-ийн халдварыг сумын эмнэлэгт халдвар хамгааллын дэглэмийг орон нутгийн онцлогт тохируулан эмчилсэн анхны тохиолдол боллоо.

Шадар сайдын зүгээс орон нутгийн эмч нарыг чадавхижуулах,  коронавирусын халдвар тээгчийг аймаг суманд тусгаарлан эмчлэх, ЭМЯ-аас мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллах үүрэг чиглэл өгсний дагуу ийнхүү анх удаа сумын эмнэлэгт ковидыг халдварыг эмчилж чадлаа гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц