Халдварын голомттой бүсээс ирэх иргэд заавал PCR-ын шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай

2021-03-10 12:03338
Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот болон зарим орон нутагт коронавирусын халдвар эрс нэмэгдэж бусад аймаг хотуудад тархах эрсдэл өндөр байна. Иймд Улсын Онцгой комисст өнөөдрөөс эхлэн 14 хоног Улаанбаатар хотоос ирэх иргэдийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах, нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох саналыг хүргүүлсэн.
Тухайн албан бичгийн хариу Улсын Онцгой комиссоос иртэл халдварын голомттой аймаг орон нутгаас ирэх иргэд заавал 72 цагийн хугацаанд PCR-ын шинжилгээнд хамрагдсан байх шаардлагыг тавьсаар байна.
Орон нутагтаа ирэх иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хариуцлагатай хандахыг Онцгой комиссоос уриаллаа.
May be an image of text

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц